Blessing Tara welcomes You!
2009/04/30
  bye for now ! Flying to Africa...
За нөгөө mess-н намайг бөмбөг залгисан болгоод байсан сониныг та нартайгаа хуваалцъя.
Африк тивийг үзэх бол миний нэг хүсэл мөрөөдөлийн нэг байлаа. Энд оюyтнуудыг гадаадад дадлага хийлгэх шугамын өчнөөн л олон байгуулага байдаг. Тэрэн дундаас харж байгаад л Африкын аль нэг улсад дадлага хийж болох 3 газарруу өргөдлөө явуулаа. Тэгж байсан чинь сая нэг захиа ирж байнаа. Сенегал улсруу "Хил хязгааргүй эмч нар" гээд нэг олон улсын байгууллага байдаг ш дээ. Тэдний шугамаар явж болох ч юм шиг үгүй ч юм шиг нэг бөөрөнхий захиа ирээд 5 хоног тэр семинарт нь сууна уу гэсэн байна. -Явж явж Сенегал гээд нэлээд голоод л - за яахав семинарт нь суугаад үзье гэж бодоод очсон чинь тэнд Африк явах хүсэлтэй, эхний даваагаар шалгарсан бүх оютнуудыг цуглуулдаг юм байна. Очоод 2 өдөр Африкийн талаар ёстой чихээ дүнхийртэл ном сонсов.. Дараагийн 3 дахь өдөрт нь хүн болгоноос ярилцлага авсан чинь - Өө та чинь ийм сайн германаар яръдаг байсан юмуу гээд... Намайг "native german speaker" биш болохоор эхний даваанд тэнцүүлэх нь тэнцүүлсэн ч хамгийн сүүлийн байранд тавьчихсан байсан юмуу хаашаа юм бүү мэд. Ямар ч гэсэн - Өө та чинь бас Герман хэл шинжлэлээр сурдаг юмуу гээд заах арга энэ тэр шалгаж байцааж байгаад маргааш дахин уулзамз гээд гаргалаа. Нет орж Сенегалын тухай элдэв юм хараад л бүтвэл явахуу байхуу ухааны юм бодоод маргаашыг болгоод дахин нөгөө хүмүүстэйгээ уулзлаа.
Ёстой 3 Батэрдэнэ, Балжиннямтай өдөр байсан байхаа. Бид нар ярьж байгаад өөрийг чинь Maputo-н Eduardo Mondlane их сургуулийн Герман хэлний тэнхим очуулахаар боллоо ок юу гэж байна. Xэхэ бөөн баяр ш дээ. Maputo Mozambique улсын нийслэл нь, Гуяа алгадаад гарах гэж чинь - Болоогүй, хүлээж бай даа гэнэ.
Оютнуудад хичээл заах ухааны юм бодсон чинь багш нарт нь сүүлийн үеийн герман хэлний дүрэмд орсон өөрчлөлт, шинэ онол энэ тэрийн тухай заах юм гэнээ. Тэрхэн зууртай өөртөө итгэх итгэл шууд 0 заасан чинь намайг их урамшуулж байнаа. Хүн гэдэг нээрээн үгэнд үхэж үгээр сэхэх юм даа.
Тэгээд - Германаас онгоцоор Өмнөд Африк ороод тэндээ бас 5 хоногийн танилцах семинар энэ тэр болно, 2 өдөр тэр семинар аятай юм нь болоод дараа нь 3 өдөр Kruger National Park энэ тэрээр Tour хийх юм гэнэ. Тэр л миний мөрөөдөл байсан юм чинь за өөр юу хүсэх вэ дээ....Тэгээд тэндээсээ би өөр нэг Герман оюyтны хамт 2 уулаа Mozambique улсыг зорих юм.

Сүүлийн хэдэн өдөр тэгээд билетээ захиалах, эндээс авч явах ном бичиг цаас цуглуулах, вакцин хийлгэх,Mozambique-н талаар уншиж мэдэх гээд их л завгүй байлаа. Тэнд багшилж байсан нэг Герман багшаас туршлага судлахаар бичсэн чинь Германы тусламжаар боссон нэг асрамжийн газар байдаг, тэдний хүүхдүүдэд тоглоом, ном энэ тэр болбол авч яваарай гэнэ. Тэгээд л баахан хүүхдүүдэд бэлэг авах бас ажилтай болчихоод л...
 


Mozambique улс нь Өмнөд Африк, Tansania 2 улсын хооронд орших бөгөөд нийслэл нь Энэтхэгийн далайн эрэг дээр, Сая гаруй оршин суугчтай юм байна лээ.. Нет-р олж харсан хэдэн зурагнаас тавьлаа. Хүн амын тал хувь нь бичиг үсэг тайлагдаагүй, 1/4 хувь нь AIDS вирус-тэй гэсэн. Хэдий би германы иргэн биш ч Герман оюутан гэдэг утгаараа Mozambique-д очингуутаа герман элчинд хэдий хугацаанд байхаа бүртгүүлээд тодорхой хугацааны дотор ( бараг 7 хоног бүр) тэрийгээ идэвхжүүлж байх юм гэнэ. Үгүй чимээгүй алга болчихвол тэгээд бараг эрэл сурал болох юмуу даа. Сонсоход жоохон айдас хүрмээр ч юм шиг боловч ....
За нэг иймэрхүү. 5 сарын 4-д ниснээд 8 сарын 29нд буцаж ирнэ. Ирэхгүй бол намайг хайгаарай даа ;-)
Тэгээд эвтэй найртай сайн сууж байцгаагаарай.

in love,

Yours blessing Tara
 
2009/04/20
  Германчуудыг өмгөөлөх нь...
Apr. 14, 2009
Хэдэн өдөр энд чинь зун болоод BBQ, шорлогны цаг эхлээд, юм л бол парк-д очиж наранд хэвтээд их завгүй байлаа. Хаяа нэг хүний блог хэсч хэрэгт дурлаж явдаг шигээ өнөөдөр санаандгүй damdaa -н  блог орсон чинь  доорх өгүүлбэрийг уншаад энэ бичлэгийг бичихэд хүрлээ.

(... Хитлер яагаад тийм нэртэй болж засгийн эрхийг гартаа атгасан гэхээр энэ муусайн газар нутаггүй цагаач еврэй нар та бидний нутаг дээр ирээд хамаг гол гол байр суурийг минь эзэлчихээд та бид нараар бөгсөө арчуулж байна гэх маягийн юм ярьж гарч ирсэн нөхөр болох гээд байгаа юм. Тэгээд яах уу дээ, "дайраад л гэхгүй юу", тэгээд 5 сая еврэй үхээский ...

Би хувьдаа бас дээрхтэй санаа нэг л байдаг. Хэдэн жил харгис нацист гэх энэ оронд амьдарч байгаагийн хувьд бас өмөөрч хэдэн үг хэлмээр санагдаад.
Нацист фашист гээд л хашгичаад байдаг мөртлөө нацист гэж юу гэсэн утгатайг мэддэггүй хүмүүстэй таарч л байлаа.
Тэгвэл нацист гэдэг чинь үндсэрхэг гэсэн үг. Үндсэрхэг үзлийн хувьд ч монголчууд германуудыг урдаа оруулахгүй ардаа хол хаях байхоо. Үмхий хужаа, орос, сүүлийн үед бас солонгос ихээр сонсогдох болж.
Гэхдээ үндсэрхэг үзэл хаанаас гардаг вэ гэвэл өөрийн эх орон, газар шороон дээрээ бусдын эрх дарамтанд байхгүй гэсэн үүднээс.  Энэ л үүднээс Hitler Еврэйчүүдийн эсрэг дайн зарлахад хүрсэн. Сая сая хүмүүсийг олноор нь алж хядсан Hitler-ийн бодлогийг дэмжиж байгаа юм биш.
Та нар Германуудыг нэг их санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд байдаг гэж бoдoж байвал бас эндүүрэл.
Саяхан нэг Германы talk show-гаар энд бас л их олонд танил нэвтрүүлэгч хүүхэн оролцлоо.  Тэр  нэвтрүүлэгч хүүхэн олон хүүхэдтэй байх талаар бичсэн номоо уг нь танилцуулах байсийн. Тэгээд яриандаа халаад өнөө хүүхэн чинь Hitler-ийн үед олон хүүхэд гаргахыг их дэмжиж өгдөг,  олон хүүхэдтэй эхчүүдэд медаль ( манайхаар Алдарт эхийн одон)  хүртэл өгдөг байлаа гээд ярьсан чинь
- "Өө та Hitler- ийн бодлогыг дэмжиж байна" гээд нөгөө хөтлөгч залүү чинь шууд нэвтрүүлэгээсээ хөөсөн.  Маргааш нь тэр хүүхэн шууд ажлаасаа хөөгдөөд герман суваг болгоноор л Hitler-ийн бодлогыг дэмжсэн, суртал ухуулга явуулсан гээд бөөөөөн юмааа.
Хэд хоногийн дараа голдуу оюутнууд ордог жижиг Pub-д хэдэн найзуудтайгаа яриад сууж байсан чинь бас энэ талаар яриа эхэлдэг юм байна. Би ч бодож явснаа яръж эхэллээ.

( ... Герман ардчилсан нийгэм байж, ийм туйлширмал байж болохгүй ш дээ, Тэр хүүхэн Еврэйчүдийн талаар нэг ч үг хэлээгүй,  одоогийн энэ төрөлтийн тоог ихэсгэх, хүүхдийн тоог олшруулах талаар өдөр болгон яригдаад байгааг чинь л Hitler- ийн үед  их дэмжиж өгдөг,  олон хүүхэдтэй эхчүүдэд одон медаль  хүртэл өгдөг  байсан л гэж хэлсэн. Угаасаа Hitler- ийн хийсэн бүх юмийг буруу гэж болохгүй ш дээ,  Тэгвэл энэ их хурдны зам ( Autobahn, Highway ) бас Hitler- н үед баригдсан, түүнийг бас буpуу гэх юмуу гэж угаасаа үнэн ш дээ. Сайн талыг нь сайнаар, мууг нь муугаар нь байлгах ёстой ш дээ..)  гээд яръж гарваа. Нэг мэдсэн чинь эргэн тойрон нэг л сонин. Гайхаад ийш тийшээ харсан чинь хүн болгон хийж байсан юмаа орхиод надруу гайхаад харж байдгиймдаа, Бүр биллиард, kikker тоглож байсан хүмүүс хүртэл гайxcан харж байна.
Hэг хэсэг чимээгүй , яахаа мэдэхгүй сууж байснаа бид өөр юм яръж эхэлсэн. Хэн ч тэр үед олны нүдэн дээр  энэ талаар цааш ярих зүрхгүй байсан байх. Германууд хэдий надтай санал нэг байсан ч түүнийгээ хэлэх зориг болоод эрх байхгүй. Хэрэв би яах аргагүй ази царайтай биш, герман байсан бол тэнд байсан германууд нь толгой сэгрээд л, хэдэн сэтгэлийн хөдлөлтэй, орос арабууд - Ёстой наци энэ тэр гээд босч ирээд сүйд болох байсан биз.
Германууд өөрсдөө нээрээн зөвхөн Hitlerийн үеийн сайн тал ч биш, ер нь евреичүүдийн тухай нэг ч эвгүй үг хэлэх эрхгүй бичигдээгүй хууль энд үйлчилж байдаг. Харин над шиг гадаадууд бол дуртай юмаа чалчиж болно.



Манай Монголд нээрээн эх орны дуу хэд байдаг болоо.  Миний эх орон, миний сайхан эх орон, би монголоороо бахархдаг, Би монгол хүн гээд л... дуусахгүй шд.  Харин Германд  тийм дуу ч байдаггүй, Байсан ч дуулж чаддагүй.  Би Германаараа бахархдаг гээд хэлчих юм бол дэлхийгээр таран суугаа нөгөө хэдэн евреичүүд дайн зарлана биз. Одоо нээрээн дайн дуусаад хэдэн жил болж байна, Тэр үед евреи буудаж явсан ( гэхдээ зүгээр тушаалаа гүйцэтгэж явсан) цэргүүүд нь үхээд дууслаа. Бид нартай л адилхан ном киноноос Дайны үеийн Германийг мэдэх Германы хойч үе хэдэн зуун жил эх орноороо бахархаж, эх орондоо хайртай  гэдгээ ч хэлж чадахгүй Харгис, наци нэрийн дор явах болж байна.
Тийм харгис хэрцгий, үндсэрхэг, намайг гадаад гэдгээр гадуурхаж дарамталсан нэг ч хүнтэй би энд таарч байгаагүй. Харин хаана ч таарсан худлаа үнэн ч бай инээгээд, мэдлээд өнгөрдөг, бултаад алга болчихдогүй хэлсэн бол хэлсэн үгэндээ хүрдэг, юмыг хийвэл хүний өөрийн гэхгүй жинхэнэ сэтгэлээсээ бүрэн гүйцэд, нягт намбай биелүүлдэг, ажилсаг, харьцааны өндөр соёлтой ард түмэн бол миний мэдэх германууд.

Labels: ,

 
  Happy Birthday! Eiffel

Apr. 2, 2009
Сая 3 сарын 31 нд Францын бэлэг тэмдэг болсон Эйфэл-н цамхаг 120 насныхаа ойтой золголоо. Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд зориулж хийгдсэн энэ цамхагыг уг нь 20 жилийн дараа 1909 онд буцааж нураах ёстой байсан боловч тэр хооронд маш олон жуулчидын анхаарлыг татаж олны хөл тасрахгүй байсан учир үлдээхээр шийдэж.
Анхандаа Францчууд энэхүү цамхагыг хотын гоо үзэмж гутаасан гэж ихэж дургүйцдэг байсан бол одоо  "Төмөр хатан"- раа их бахархана.



 La tour Eiffel нь 10.000 Toнны жинтэй 300 Meter өндөр бөгөөд 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхагт ордог байж.
Анх нээлтээ хийсэн тэр жил нь  уг цамхагыг үзэхээр 1,7 сая хүн ирж байсан бол өнөөг хүртэл жил бүр Парист  6 сая нийтдээ 200 сая хүмүүс ирсэн гэж үздэг аж.
Миний хувьд Эйфэлийн цамхагтай цамхаггүй Парис үлгэрийн хот ( уран барилга, орд харшаараа) Харамсалтай нь энд тэндгүй гуйлга гуйж яваа ( голдуу Францын колони байсан орнуудаас ирсэн харууд), бас энд тэнд картон дэвсээд хэвтчихсэн орон гэргүй хүмүүсийг харахаар амьдралд хар цагаан үргэлж хосолж байдгийн жишээ юм шиг.






За юутай ч   Bon anniversaire La tour Eiffel !

Цамхагийн хамгийн дээр гарч зургаа авхуулах боломж харамсалтай нь байхгүй. 270 хэдэм метрт нь 3-р давхар нь байх бөгөөд түүнээс дээш "гадны хүн авирхыг хориглоно" winking.
За тэгээд гараад парис-г л харж авна уу гэхээс өөрийн зургаа авхуулна гэх юм бол доор зурагны өмнө толгой чинь гарна гэсэн үг winking

Labels:

 
  Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
Mar. 25, 2009

Та хэзээ нэгэн цaгт шинжлэх ухаан, техник хөгжиж, бaс саран дээр амралтаа өнгөрөөж, эсвэл амьдаpч болно гэдэгт итгэдэг үү?Тэгвэл саран дээр өөрийн эдлэн газраа худалдаж авах боломж нээгдээд удаагүй байна.

Энэ боломжийг нэгэн хуулийн цоорхой нээж өгчээ.
Эхний огторгуйруу нисэх оролдлого болж өнгөрснөөс хойш, Америк ах дүү нар "Outer Space Treaty" хэмээх нэгэн хууль гаргаж гэнэ. Түүндээ "ямар ч улсын засгийн газар, төр, эрх барих байгууллага дэлхийгээс гадна сансарт газар эзэмших эрхгүй болно" гэж заасан байна. Түүнээс биш хувь хүн болохгүй ээ гэж зааж өгөөгүй гэнэ.
Бас нэгэн хуульд : Хэн нэгэн ямар нэгэн газрыг өөрийн болгон авах хүсэлт гаргасанаас хойш 8 жилийн хугацаанд өөр хэн нэгэн эсэргүүцсэн зүйл гарахгүй бол тухайн газар тэрхүү хүcэлт гаргасан хүний эзэмшил болно гэж заасан байдаг.
Энэ боломжийг ашиглан АНУ иргэн Dennis Hope саран дээрх бүх талбайг өөрийн нэр дээр бичүүлээд энэ тухайгаа NASA болон тухайн үед ЗXУ-д бас бичгээр мэдэгдсэн байна. 8 жилийн хугацаа өнгөрч, хэн ч эсэргүүцэж, няцаагаагүй учир саран дээрх бүх газар Nevada-д амьдардаг  Dennis Hope-н эзэмшилд очсон. ASTROX компани Hope-с ихэнх эдлэн газрыг 9 сая доллараар худалдан авч, түүнийгээ та бидэн шиг жирийн хүмүүст худалдаж байгаа юм. Худалдах гэхээр та - Өө за тэрний үнийг хэн яaж дийлэх юм гэж бодож байнауу?
Тэгвэл үгүй юм.
1.000m² та хэд гэж бодож байна. Ердөө л 29,95 Евро ( Доллар хэдтэй байгаан?)
4.047m² эдлэнгийн сертификат, Neil Armstrong-ны гарын үсэгтэй ( за энүүгээр ч яадгийнwinking ) 39,95 Euro
аан тийн 10.000m² газар 198,00 Euro үнэтэй. 3-г авах юм бол 2-н үнийг төлөөд, 3 дахь үнэгүй дагалдаж ирэх юм гэсэн шүү.

Би хувьдаа шунаад яахав гэж бодоод 1.000m² газрын сертификатаа аваад ханадаа жаазанд хийгээд өлгөчихсөн. Би үгүй юмаа гэхэд ач гуч маань саран дээр очоод орох оронтой winking

Тэр Dennis Hope гэгч нөхөр Марс болон сугар гаргийн бас бүх газрыг өмчлөөд авсан гэсэн.

За тэгээд english-tei  нь ийшээ ороод deutsch- той нь ийшээ орж эдлэнгээ аваарай!

Labels:

 
  What happened in USA?
Mar. 19, 2009

Condoleezza Rice,  George Bush 2 нэг ийм маягаар ажлаа хийдэг байж...


Time for Some Campaignin'


Obama тэгэнгүүт McCain-г Dance Off-д дуудаж гэнэ.... 



Black people stop doing stupid stuff because Obama won the election! Congratulations!


Labels: ,

 
  Зөгий vзэж харсан хүн байнa уу?

Mar. 13, 2009
 
Нээрээн биднийг бага байхад, зөгий нэлээд их үзэгддэг байсан, одоо бүүр алга болжээ гэж та бодож байсан уу? Эсвэл хаа сайгүй өнгө өнгийн цэцэг алагласан хивсэн дунд цэцэг түүж, эрвээхэй хөөж явсан бага насаа эргэн дурс даа.
Oдоо манай монголд тэр гоё цэцгүүд ч ургахаа больж, хаа сайгүй царцаанаас их юмгүй, суурин газрын ойр орчим зэрлэгээр дүүрэн болсоныг та ажигласан уу?
Тэгвэл тэр үзэсгэлэнт цэцгийн тоосыг зөөж байдаг ажилсаг зөгийнүүд хааччихав?
"Хэрэв зөгий гээч амьтан юу ч үгүй устаж алга болбол хүн төрлөхтөн 4 жил л амьдарч чадна.
Зөгий үгүй болбол, ургамал ногоо ч үгүй, ан aмьтан ч үгүй, тэгэхээр хүн төрлөхтөн ч үгүй
" гэж Albert Einstein хэлсэн байдаг. Одоогийн шинжлэх ухааны үзэж байгаагаар бол 4 жил гэдэг арай хурдан. Гэхдээ зөгийгүй бол бид бүхэн хоол хүнсний гачигдалд орж, дэлхий элсэн цөлд нэрвэгдэнэ гэдэгт тэд санаа нэгтэй байгаа.
АНУ-д сүүлийн нэг жилд л гэхэд сая сая зөгийнүүд үүрээ орхиод хаа нэгтээ алга болцгоочихож. Зөвхөн АНУ баруун хэсгийн муж улсуудын зөгийний 60%, зүүн болоод Теxас-н зөгийний 70%, мөн Испани, Польш, Герман улсууд зөгий богино хугацаанд олноороо устан алга болж байгаа талаар аюул зарлаад, дахин нутагшуулах, олшруулах арга хэмжээ авч байна. Зөгий алах хуулиар хориотой, xэрэв цонхоны ойр хавьд зөгий үүрлэсэн бол зүгээр аваад хаячихаж болохгүй, маш өндөр торгуултай байдаг. Гэтэл монгол улсад зөгий хэмээх зүйл улаан номонд орохоор ховордоод байхад энэ тухай санаа зовсон, арга хэмжээ авч байгаа зүйл байдаг юмуу бүү мэд. Ямар ч гэсэн net-р хайгаад балт зөгийний тухай хоёр гурван бичлэг байхаас зэрлэг зөгийний тухай юу ч олсонгүй. Герман болоод english дээр "зөгий алга болох" гээд өгөхөөр засгийн газар, судалгаа шинжилгээний газрууд болоод хувь хүмүүсийн бичсэн маш их зүйл гарч ирнэ. Би улс төр, яам, нам энэ тэрийн тухай огт сонирхдоггүй. Гэхдээ л ажиглаад байхад монголын Байгаль орчны яам модны болоод ангын зөвшөөрөл тараадаг ажилтай л юм шиг санагдах юм.
Дээр зурагтаар нэг нэвтрүүлэг үзлээ. Хятадын засгийн газар элсэн цөлийг өмнөд хэсэгрүүгээ орохоос хамгаалж өвөр монголын өмнөд хэсгээр өчнөөн мод тарьж эхэлсэн. Элсэн дунд мод ургадаг л юм байна лээ. Гэтэл монгол Улаанбаатарын төв гудамжиндаа мод тарьчихаж чадахгүй. Xараад байхнээ жил болгон л "Хот тохьжуулахад" гээд өчнөөн мөнгө зарах юм. Шинэ мод тарьчихаад услахгүй бол яаж ургах вэ дээ. Ургаж байгаа мод нь аль социализмийн үед тарьсан хэдэн мод л байх шив дээ.
За тэгээд зөгий алга болоод буцааж үржүүлэх арга хэмжээ авахгүй байгаа нь манай мундагууд нэг арга сэдчээд байгаа юм боловуу гэж бас бодлоо. Монгол ажилгүйчүүдээр дүүрэн юм чинь энэ тоог бууруулах гэж ажилгүй бүх хүндээ шилэнд хийсэн ургамлын тоосонцор, бийртэй гарт нь бариулаад л, нөгөөдүүл нь ажилсаг зөгий болж нэг цэцгээс нөгөө цэцэг руу дүүлээд байвал бас болох ч юмуу?

Labels: ,

 
  Aлуурчин чухам хэн байв?
Mar. 10, 2009
 
Барны эзэн хүүхэн Дорис барныхаа гал тогоонд дэргэдэх өрөөнд сууж байгаа 4 өлссөн хүүхэддээ хоол хийж өгөөд зогсож байв.
Тэдний 4 баньд танхай дээрэнгүйгээрээ тэр хотдоо нэртэйгээ, түүгээрээ ч их бардамнана.
Гэнэт буун дуу хадав.
Дорис айж сандран галт тогооноосоо  гарч ирэхэд азаар 4 хүүхэд нь амьд мэнд гэхдээ хөрш барны эзэн үүдний босгон дээр цус урсган хэвтэх агаад түүний дэргэд алуурчны үлдээсэн буу байлаа. Дорисын 4 хүү болох Жэйк, Том, Дирк, Харри харин инээдээ нуун ядан зогсоно.
Тэр 4-н нэг нь яах аргагүй алуурчин байсан. Яг буу дуугарах үед 1 нь  Whiskey хундагалахаар текний ард зогсож байсан, нөгөө нь сонин уншиж байсан, 3 дахь нь унтаж байсан бол 4 дахь хүү нь харин тэр алуурчин  юм.
Мөрдөн байцаагч ирж асуухад 4 баньдийнх нь хэн нь ч нэг ч үг дуугараагүй бөгөөд харин ээжинх нь байцаалтанд өгсөн мэдүүлэг нь энэ:

Та юу гэж бодоов? Миний хөвгүүд хэзээ ч тэгж хүн алахааргүй, ямар хулгайч дээрэмчид байгаа биш, харин ч ёстой зөв хүмүүжилтэй хүүхдүүд..
Жэйк, Том, Дирк 3 мөнгө ачиж явсан машин дээрэмдсэн хэргээр шоронд сууж байсан л даа, Гэхдээ тэр 3-н буруу бол байгаагүй. Бага байхдаа байнга өвчтэй байсан болохоороо сургуульд уншиж бичиж сураагүй. Тийм болохоор машин дээр " Мөнгө тээвэрлэгч" гэж бичсэн байсаныг уншаагүй, уг нь зүгээр жолоочоос нь зам асуух гэж байсан л юм билээ. Том бол Харри ах шигээ архи амсана гэж ёстой байхгүй. Надад галт тогооноос юy ч харагдахгүй байсан л даа, Гэхдээ би  Жэйк, Дирк, Харри 3тай цаг агаарын тухай  яриад зогсож  байсан. Гадаа өнөөдөр угаасаа бvгчим гэж жигтэйхэн, тийм ч болохоор Жэйк ууж байсан пивондоо мөс хийх гээд зогсож байсийн. Би танд   нэмэр болчих юм үнэхээр  хэлж чадахгүй гэдгийг харж байгаа биз дээ.


Гэхдээ мөрдөн байцаагч энэ хооронд алуурчин чухам хэн байсан бэ гэдгийг мэдчихсэн байлаа.

Tа нар ч гэсэн алуурчиныг олсон уу? Хэн байсан бэ?

Labels:

 
  Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
Mar. 9, 2009
Үргэлжлэл

Эмэгтэй хүн  яагаад 00 явахдаа дор хаяж 2-уулаа явдаг юм бол....

Та нар бүгд л мэднэ дөө. Нэг газар олуулаа яръж хөөрөөд сууж байтал, эмэгтэйчүүд нь толгой дохиж, нүд ирмэлцэж байгаад л дор хаяж 2улаа босоод цүнхнүүдээ аваад яваад өгдөг. Ширээнд нэг ч эмэгтэй үлдэхгүй бүгд босоод алга болчих үе ч байдаг.
20 зууны дунд үеийг хүртэл татдаг устай 00 хэрэглэж эхлэхээс өмнө эмэгтэйчүүд гадаа гарч зайдуу орших 00руу явахдаа харанхуйгаас болж дандаа дор хаяж 2 уулаа ханьтай явдаг байж.Хэдийгээр одоо манай монголын хөдөөг эс тооцвол гадаа гараад байх хэрэггүй болсон ч эмэгтэйчүүд өнөөг хүртэл хоёр, гурвуулаа 00 явдаг дадлаа орхиогүй. Учир нь ариун цэврийн өрөө бол эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн будаг пудэрээ сэргээх биш, сүүлийн үеийн сонин хачин, хийсэн зүйл, амин хувийн чухал болоод нууцлаг зүйлээ яръж  болох газар өөрөөр хэлбэл ариун цэврийн өрөө бол эмэгчүүдийн хувьд мэдээлэлийн халуун цэг, фронт юм., за тэгээд тэрхэн хооронд их юм амжуулна доо. Ямар уруулын будаг хуурайшуулдаггүй, ямар сормуусны будаг ус, нулимс даадаг гэх зэргийг бол эмэгтэйчүүд 00 өрөөнд найзуудаасаа олж мэдэж туршлага судална.


Тэгвэл та - Баагий, мань 00 орлоо, хамт явахуу? гэж байгаа эрчүүдийг харсан уу? Мэдээж үгүй байх, тэгж ч найдаж байна. Тэгвэл эрчүүд нэг их зоригтойдоо ганцаараа морь харахаар явдаггүй гэнэ. Гол учир нь хүн хэмээх амьтан өөрсдийгөө, мал адгууснаас салангад бодож эхлэхээс өмнө бусад адгуусийн эрэгчинтэй адил эрчүүд хаа нэгтээ өөрийн үнэрээ үлдээж ( жишээ нь нохой дандаа, мод, чулуун дээр сарьдаг шиг) ингэсэнээр бусад харийн эрэгчинд энэ миний ээмшил газар гэдгээ харуулж байгаa хэрэг. Тиймээс ч эрчүүд дандаа юу ч байхгүй монголын захгүй талд биш л бол аль болох хана, мод гэх зэргийг эхэлж хайдаг. Тийм ч учраас эрчүүд орчин үеийн 00-той мөртлөө суугаад морь харах их дургүй. Мэдээж энэ нь эмэгтэй хүнд бол үглэх бас нэгэн шалтгаан.Суугаад морь харахаар эр хүнээ биш болчих юм боддог эрчүүд ч байдаг юм байна лээ.
Миний хувьд үглэж дуулж байгаад эрчүүдийг сургаад авах нь, эрчүүдийг 00 орсоны дараа удаа бүр ардаас нь цэвэрлэж байснаас амар санагддаг.
Тиймээс ч 2 эрэгтэй дүүгээ багаас нь хэдэн жил үглэж байж сургаж авсан, одоо эхнэрүүд нь үглэхгүй болохоор буцаад эрэгчин заншилдаа орсон юм шиг байна лээ.
Миний хайран хөдөлмөр....
За тэгээд суугаад морь харахаар эр хүнээ байчих гээд байдаг залуучуудад: босоогоороо байх дуртай бол үсэргэсэн бүх газраа сайн цэвэрлээд гарч байгаарай.

Labels:

 
  Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
Mar. 5, 2009
 
Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол, яагаад 00 явахдаа дор хаяж 2уулаа явдаг юм бол, яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг бол, яагаад юм л болохоор уйлаад унадаг юм бол эрэгтэй та асууж байсануу? Мэдээж

Тэгвэл эмэгтэйчүүд мөн адил энэ эрчүүд яагаад  дандаа өөрийнхөө зөв болгох гэдэг юм бол, яагаад 00-д суугаад морь харчихаж чаддаггүй юм бол, яагаад загасчилна гээд алга болчихдог юм бол, яагаад хувцасны шкафныхаа хаалгыг нээж өмнө нь зогчихоод  миний тийм цамц, ийм оймс хааччихсын, алга байна гээд орилоод байдаг юм бол гэж асууж таараа.

Тэгвэл тэр болгон шинжлэх ухаанаар нотлогдсон хариу байдаг юм байна winking
Австралийн харилцаа судлаач, гэр бүлийн 2 Allan& Barbara Pease-н номноос та нарт сонирхолтой гэж бодсон зарим зүйлийг хүргье гэж бодлоо.


Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол?


Аль ч орны, ямар ч улс үндэстэний эрчүүдээс эмэгтэйчүүдийн ямар занд дургүй вэ гэхэд, бараг бүгдээр "Үглээ"-г үзэн яддаг гэж хариулна.
Зөвхөн АНУ-д л гэхэд нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг жил бараг 2000 удаа гардаг, шалтаан нь үглэж яншихыг нь тэвчиж чадахаа болиод гэж хэлдэг гэнэ.

Гэхдээ яагаад эмэгтэй хүн  дандаа үглэж байдаг юм бол?
Тархины бүтэц, зохион байгуулалтаараа болох юм бол эмэгтэй хүн, ямар ч эрийг галзууртал, мэдрэл болтол нь үглэх чадвартай.
Учир нь үгийн баялаг болоод хэл ярианы, өөрөөр хэлбэл хүн ярихад идэвхждэг тархины хэсэг эмэгтэй хүнийг  эрэгтэйгийнхээс хэд дахин том бөгөөд олон урсгалтай. Тиймээс ч эмэгтэй хүн нэг зэрэг олон зүйлийг хийж чаддаг.
Жишээ нь эмэгтэй хүн блогтоо юм бичиж байхдаа, хүзүү мөр 2-нхоо завсар утсаа хавчуулж байгаад  буу халаад, ард явж байгаа зурагтаа бас чагнаад, дундуур нь кафе ууж чаддаг бол эрчүүд бохь зажилж байгаа үедээ алхаж чаддаггүй гараа буруу хаялаад байдаг болохоор, кармандаа хийчдэг гэсэн ш д ээ.
За жоохон хэтрүүлчихлээ winking

Эмэгтэй хүн нэг хэлсэн юмаа давтаж эхлэхэд л, эрчүүд нэг л юм бодож эхэлнэ- Үглэх, янших. Энэ үгийг бодсон л бол эрчүүдийн толгой өөр ямар ч мэдээлэл хүлээж авах чадваргүй, хүсэлгүй  болдог.
"Би өөрт нь сайн санаж л үглэж байна" гэж эмэгтэйчүүд боддог бол эрчүүд үүнийг сэтгэл санааны дарамт мэтээр хүлээн авдаг.
Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд сайн санаж үглэж байна даа гэж эрчүүд ерөөсөө мэдэхгүй, тиймээс аль  болох цөөхөн үгээр тушааж сурах хэрэгтэй. Өөрчлөгдсөн юм байхгүй хэвээр л байна уу? Нэг юм хадаад өгөөч гэж бараг жил гуйж байна уу? Тэгвэл   хэн нэгэн таньдаг гайгүй зүс царайтай, ажил мэргэжилтэй залуу таньдаг бол гуйлгаад засуулчих. Эрчүүд хоорондоо байнга, ажил мэргэжил, нэр төр, сайхан эхнэрээрээ өрсөлдөж байдаг болохоор нөхөр чинь нэг удаадаа уурлаад ( хардаж ч магад) гэхдээ дараагийн удаанаас өөрөө хийдэг болно.
Оймсоо тайлаад хаа хамаагүй шидчихэж байнауу? Үглээд хэрэггүй ээ, Бүх оймсыг нь аваад нуучих. Оймсгүй гутлаа өмсөөд яваг. Тэртэй тэргүй чамайг хураахгүй бол талын нэг тараад дуусах юм чинь..
Үглэсэнээр эрчүүдийг сургана гэж байхгүй.
За тэгэхээр эрчүүдээ!  Ээж, эгч, эхнэр, найз охидууд чинь та нарын төлөө гэж сайн санасандаа л үглэдэг юм байна шүү.
Бурханаас үгийн баялагтай төрсөн нь бидний буруу биш ш дээ? winking
Эмэгтэй хүн бас ганцаардсан, стрессдсэн, гомдсон үедээ илүү  хүний халамж анхааралыг татах гэж үглэдэг. Тиймээс эмэгтэй хүнд аль болох анхаарал халамж тавьж бай. Өдөр болгон цэцэг бариад ир гэсэн үг биш юм. Xаяа ч болов угаах, цэвэрлэх, хоол хийх г.м өдөр тутам хийдэг ажлыг нь магтаж бай,  эсвэл зүгээр тэгсэнд ингэсэнд баярлалаа гээд хэлчихэд хангалттай ш дээ.
Гуйсан юмыг нь тэр болгон дор нь биелүүлж чадахгүй бол яг хэзээ хийнэ гэдгээ хэлээд харин хэлсэн амандаа хүрч бай. Тэгвэл эмэгтэй хүн үглээд байхгүй ш дээ.
Харин эрчүүд хэлсэн амандаа хүрээд, гуйсан зүйлийг чинь хийвэл магтаж байхаа мартаж болохгүй ш дээ, Эмэгтэйчүүдээ!

Labels:

 
  Хаврын арвандолоон учрал
Mar. 3, 2009
Оросын "James Bond" буюу та бидний сайн мэдэх "Семнадцать мгновений весны "кинонд дургүй хүн байдаггүй байх. Сурагч байхад өвлийн амралтаар гардаг байсан даа. Дөнгөж босоод киногоо үзсээр байтал аав ээжийн өдрийн цайны цаг болоод хүрээд ирнэ, Одоо хүртэл ороо хураахгүй гээд ээж үглээд л... Хичээл ороход охидууд чинь бөөн л Штирлиц ярьсан, бараг дурлачихсан, тийм л нөхөртэй болно шивнэлдээд л... Oops..... охидийн нууц задруулчихав уу даа winking
За юутай ч гэсэн энэ киноны тухай бичье гэж бодсон юм.
Үйл явдал өрнөл гэж бичээд ч яахав, Хүн болгон мэдэх хойно.
1973 онд хийгдсэн, 12 ангитай энэ киноны зохиолыг  Юлиан Семёнов  бичсэн бөгөөд, маш их бодьтой, баримттай бичсэнээс нь үүдэж түүнийг КГБ- ( Комитет государственной безопасности)-д байсан байх гэсэн таамаглал байдаг.
Юутай ч тэрээр Сталины хэлмэгдүүлэлтээс болж тухайн үед их үнэ цэнээ алдаад байсан тэр үеийн оросын тагнуулын газрын  нэр хүндийг уг кино зохиолоороо аварсан гэдэг.

Харин Max Otto von Stierlitz буюу орос нэр нь Макси́м Макси́мович Иса́ев-н дүрд жүжигчин Вячеслав Тихонов тоглосон бөгөөд тэрээр өнгөрсөн 2008 оны 2 сарын 8-д 80 насныхаа ойгоо тэмдэглээд оросын ТВ-р их сүртэй нэвтрүүлэг гарсан гэж сонссон.  Энэ дээр дарж түүнтэй хийсэн ярилцлагыг уншаарай!

























Штирлиц бол Oросод төрсөн, Ирланд Албани хэлээс бусад бүх европ хэлээр яръдаг, хүч хэрэглэхээс илүү ухаан хэрэглэдэг, 50 жил тагнуулаар ажиллахдаа 1 л хүн "цааш харуулсан" гэнэ.
James Bond Martini-д, харин Штирлиц Сognac уух дуртай.Тэрээр Mercedes 230 барьдаг гэхдээ Bond шиг олон хүүхнүүдтэй ороолдоод байдаггүй winking

Хөгжмийн зохиолч Микаэл Таривердиев, золхиолч  Роберт Рождественский нар уг нь анги бүрт нь нэг нэг дуу хийсэн боловч, яг сүүлдээ кинонд 2 дуу оруулсаны нэг нь «Мгновения» нөгөө нь  «Я прошу»  Энэ 2 дууг доорх видеоноос үзээрэй.










За тэгээд киноны алдаа гэвэл зөндөө л юм байна лээ.
1945 оны үйл явдалыг харуулж байгаа боловч, 60, 70-д онд үйлдвэрлэгдэж эхэлсэн машин,  дуу хураагч хэрэглээд л, Берлинд болж байгаа үйл явдал гарч байхад орос бичигтэй вагон гараад, эсвэл нөгөө Каэт-н хүүхдийг цонхоор буру харуулаад барьчихсан хэсэг байдаг ш дээ, Тэрэн дээр хүүхэд нь нэг бол малгайтай, дараа нь малгайгүй, тэгээд ахиад малгайтай гэх мэтээр.
За тэр ч яахав.  Brad Pitt ч гэсэн Troy-д тоглохдоо аймаар спорт цаг зүүчихсэн байсан хэсэг ч байсан.
Юутай ч гоё кино. Удахгүй боломж олдвол ахиж үзнээ.

Анекдот:

Штирлиц нэг ухаан ороод харсан чинь шоронгийн нэг өрөөнд хэвтэж байна гэнэ.
- За байз, хэний талд нь  баригдчихсан юм болоо.
Би Max-Otto von Stierlitz байна гэж хэлэх үү? Макси́м  Иса́ев байна гэж хэлэхүү гээд бодоод байж байсан чинь нэг орос цагдаа орж ирээд -Та ч өчигдөр тасартлаа уусан байна лээ шүү, товарищ Тихонов! гэж гэнэ.

Labels: ,

 
  Мэдээд хэрэггүй мэдлэг
Feb. 23, 2009
Хэд хоногийн өмнө Германы нэгэн Профессорын бичсэн " Мэдлэг- Bildung"  хэмээх номыг уншлаа.

Хэдийгээр их философ, сурган хүмүүжлийн холбогдолтой залхуутай гэмээр гарчигтай боловч Dietrich Schwanitz жоохон ёжтой бас сонирхолтой бичдэгээрээ ялангуяа оютнуудын дунд их нэртэй зохиолч юм.
Эхний 400-д хуудас нь хүний заавал мэдэх ёстой гэсэн, Түүх, Уран зохиол, Урлаг гэх мэт салбаруудаас гол гол гэсэн зүйлийг  багц, маш сонирхолтой бичсэн байсан. Ямар ч гэсэн хурдан унтах гэж орондоо уншдаг номны нэг бол яав ч биш.
Номынхоо сүүлд хүн юyг мэдэх ёсгүй вэ гэсэн сэдвээр Essay бичсэн байсан. Тэрээр ""Мэдлэг хэмээх улсад анх" цагаачилж"  ирж байгаа хүмүүс энэ улсын ёс заншилийг сайтар мэддэг байх ёстой бөгөөд Би юу мэдээд хэрэггүй вэ? гэдгээ мэддэг хүн мэдлэгтэйд тооцогдоно  гэжээ.
Мэдлэг гэж юу юм бэ? Хүний мэдэж байгаа юм болгон мэдлэгт орох уу? Хүн юу ч хамаагүй ихийг л мэдэж байвал их мэдлэгтэй гэсэн үг үү?

Үүнээс та нартай хуваалцъя гэж бодлоо.

Мэдээд хэрэггүй мэдлэг

1.  Олонд нэртэй хүмүүсийн талаар мэдэж байна гэдэг бол 2 учир утгатай. Түүхт хүмүүсийн амьдрал, намтрыг мэднэ гэдэг бол өөр хэрэг.
Харин шар сонин дээрээс юмуу олны хов живээс ямар нэгэн дуучин, жужигчин, улс төрчийн хэн нь хэнтэй сууж, салж, хаана юу хийж явааг  сонсож мэдсэнээ бусдад гайхуулаад яриад байх хэрэггүй бөгөөд мэдээд байх ч хэрэггүй юм.
Учир нь та үүгээрээ шар сонин уншиж, ТВ-р элдэв хов живийн нэвтрүүлэг үзэж, тантай уулздаг хүмүүстэй мөн иймэрхүү сэдвээр яриа өрнүүлдэг гэдгээ харуулах бөгөөд таныг хэн ч мэдлэгтэй хүн байна шүү гэж бодохгүй.

2.  Дээрхээс  долоон дор мэдлэг бол зарим нэг ТВ-н нэвтрүүлэг юм.
Элдэв реалити шоү, өдөр бүр гардаг уйлж хайлсан савангийн дуурь гэх мэт нэвтрүүлгийг үздэгээрээ та телевизийн өмнө цагийг нөхцөөж залхуурч суудагаа  харуулах бөгөөд түүний оронд түүхийн болоод   танин мэдэхүйн нэвтрүүлэг үзсэнээ бусдад ярьвал өөрийн болоод бусдын мэдлэгт нэмэр болж байна гэсэн үг.

3.  Шар сониний мэдээ, мэдээлэл. Яагаад?? 1.-г унш.  Тэгээд тайлбарлалтгүй.

4. Хамгийн гол зүйл бол өөрийнхөө мэдэж байгаагаар хэт онгирох, бусдын мэдлэгийн цоорхойг ашиглан бусдыг эвгүй байдалд оруулах бол өөрийнхөө мэдлэггүйг харуулж байгаа юм.
Мэдлэгтэй хүн гэдэг бол харилцааны нарийн ёс журмыг мэддэг, чаддаг байх ёстой.

Мэдээд хэрэггүй мэдлэг гэхдээ цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байдаг.
18-р зуунд анх Роман гарч  эхлэхэд байхад зөвхөн эмэгтэйчүүд уншдаг байсан бөгөөд боловсролтой гэсэн эрчүүд романыг үл тоомсорлосон,  уншсан ч түүнийгээ бусдаас нуудаг байсан байна.
Мөн 1960-д онд кинонд явахыг боловсролтой хэмээх хүмүүс өөрсдийн зиндаанд таарахгүй гэж үздэг байсан болохоор тэдэнд зориулж кино заалыг театр мэт засаж чимэглэглэдэг байж.

Тийм болохоор хүн зөвшөөрөгдсөн болоод зөвшөөрөгдөж эхэлсэн эсвэл хориотой ( мэдээд хэрэггүй ) мэдлэгийг сайтар ялгаж тунгааж чаддаг байх ёстой гэжээ.

Labels: ,

 
  Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
Feb. 18, 2009
Los Angeles-д амьдардаг нэгэн хөгжимчин Google Earth-р нуугдсан эрдэнэс олж гэнэ.
Тэр нь ямар нэгэн алт мөнгө ч биш одоогийн ханшаар 3 тэрбүм долларын  ачаа ачиж явсан испаний нэг усан онгоц юмсанж.
Уг нь Nathan Smith Google Earth дээр цаг нөхцөөж суугаад Texas муж улсын далай эрэг дээр орших жижиг хот болох Aransas Pass-д  нэг голын ойролцоо  сонин, ер бусын хэлбэртэй дов байхыг олж харав.  



Тэрээр тэр хавийн түүхийг судалж, хэд хэдэн мэргэжилтэнүүдээс асууж лавлаж байгаад 1882 онд тэр хавьд испаний нэг усан онгоц алга болоод олдоо хүртэл олдоогүйг олж мэдэж гэнэ.  Nathan Smith тэр дороо хэдэн багаж зэвсэг, төмөр илрүүлэгч аваад  Texas-г зорьсон боловч  саадтай учирсан нь нэгэн   Фермер-н эзэн гэнэ. Тэрээр өөрийнхөө эзэмшил газарт энэхүү эрдэнэс олдсоныг дуулаад, тэр усан онгоц миний эзэмшил газар доор байгаа болохоор минийх болно гэж Smith-тэй зөрөөд 2-уулаа шүүхэд очиж заргалдаж.
Smith-н өмгөөлөгч, тухайн газрыг дээр үед усан зам байсан болохоор хувь хүний эзэмшилд тэр газар харъялагдахгүй, Тийм болохоор анх олсон хүний олз болно гэж байгаа юм.
Гай газар доороос гэгчээр Texas муж улсын засгын газар бас энэ эрдэнэсийг булаалдаж эхэлж гэнэ. Учир нь хэрвээ тэр довон доор үнэхээр тэр усан онгоц байгаад, тухайн газар нь үнэхээр урьд нь том гол байсан бол, тэр гол нь Texas муж улсын харъялалынx гэнэ. Тийм бол олсон хүн ч биш, тэр эзэмшил газрын эзэн ч биш Texas тэр олдцыг авах хэрэгтэй гэжээ.
Одоогоор тухайн газрыг ухаж болох зөвшөөрөл шүүхээс гарсан хойно, чухам хэнд тэр их хөрөнгө очих нь мөн шүүхээр шийдэгдэнэ.

Тийм болохоор хүмүүсээ Google Earth-р их ховор нандин юм олж харлаа гэвэл зүгээр чимээгүй хүрзээ авч очоод ухаад үз.

Smith бол Google Earth -р эрдэнэс олсон анхы хүн биш юм. Нэгэн Итали хүн өөрийн төрөлх хот Parma-гаа "дээрээс нэг харж үзье" гэж "earth" дэж байгаад 500 м орчим урт, дөрвөлжин хэлбэртэй, хүний гараар хийгдсэн байж болох сонин газар олж харжээ. Тэгээд нутгийнхаа музеид хэлээд ухаж үзэхэд эртний ромын үеийн нэгэн тансаг ордны суурь байсан гэнэ. Эрдэмтэд тэр ордоныг тухайн үед хүчтэй үерт автагдсан байх гэж таамаглаж байгаа юм.

Labels: ,

 
  Robinson Crusoe -н бодит түүх
Feb. 16, 2009
"Саяынх юу байсан бэ?
Эзгүй аралаас галаар дохио өгөх  шиг боллоо"  хэмээн английн далайн дээрэмчдийн  толгойлогч  хэсэг хүмүүсээ зэвсэглэн тэр эзэнгүй аралруу илгээв.
Тэд буцаж ирэхдээ 2 сонирхолтой зүйлийг авчихрсан нь 1-р маш их хэмжээний хавч,  2-рт хүн, адгуус гэж ялгахад хэцүү харагдахаар нэгэн байсныг хожим Daniel Defoe  өөрийн 1719 онд бичсэн романдаа Робинзон Крузо гэж нэрлэсэн юм.
Гэхдээ энэ Робинзон Крузо гэгч чухам хэн байсан бөгөөд түүний сонирхолтой амьдралийн жинхэнэ түүхээс энд бичье гэж бодлоо.

Та бидний сайн мэдэx Робинзон Крузо-н жинхэнэ нэр Alexander Selkirk  юм.
Тэрээр угтаа Шотланд хүн бөгөөд нэгэн гуталчины 7 дахь хүү байжээ.
Та бидний номноос мэдэх Баасан бол яг үнэндээ зөвхөн романд л гардаг бөгөөд Alexander Selkirk нийтдээ 4 жил, 4 сар-г Чили улсаас 650 км хол оршдог " Mas a Tierra"  хэмээх эзгүй арал дээр цор ганцаар өнгөрөөсөн юм. 1966 оноос энэ аралыг албан ёсоор "Robinson Crusoe" гэж нэрлэх болсон.

(Доорх видео-г заавал үзээрэй. Арлыг бvх талаас нь харуулсан байгаа.)



17 настайдаа далайн дээрэмчдийн завинд нэгдсэн тэрээр архичин, бас их зодоонч, балмад нэгэн байсан бөгөөд толгойлогч нь нэг удаагийн гар зөрөлтөөр ойролцоо байсан эзгүй арал дээр буулгаж орхисон байна. Түүнээс биш бидний зохиолоос мэдэх  усан завь нь далайн шуурганд шивсэн юм үнэндээ тохиолдоогүй гэнэ. Тэрээр энэ арал дээр хаягдахдаа биедээ 1 хөнжил, 1 хутга, 1 сүх, 1 буу, 1 компас, 1 хоол хийх сав, жоохон тамхи, мөн  Библитэй байсан гэдэг.
Арал дээрx эхний 8 сар түүний амьдралын хамгийн хэцүү үe байсан гэж тэрээр сүүлд ярьдаг байж. Сэтгэл санааны хүнд дарaмтанд орсон тэрээр арлын хамгийн өндөр цэгт гарч ойр хавиар завь, усан онгоц дайрч өнгөрөхийг харуулдан суудаг байж. Хааяа нэг зарим завь үзэгдэхэд тэрээр нөхөрүү дайсануу гэдгийг шийдэх болно.
Хоёр ч удаа эрэг дээр завь тулж ирсэн боловч тэдгээр нь испанууд байсан байна. Хэрэв тэдний гарт орох юм бол нэг бол шууд алуулна, үгүй бол тэдний боол болно гэдгийг тэрээр сайн мэддэг байв.






Хэсэг хугацааны дараа тэрээр арал дээр амьралаа цэгцэлж эхэлжээ. Тэрээр хэдийгээр энэ эзэнгүй арал дээр хашигдсан байсан хэдий ч хэзээ ч vзэж байгаагүй эрх чөлөөг мэдэрч эхэлсэн гэдэг.
Цаг агаарын хувьд зөөлөн, голдуу хуурай, янз бүрийн хортой болоод зэрлэг амьтад гээд байх зүйлгүй,  ундны ус ундраад л, идэх юмны хувьд  загас жараахай болон хавч, далайн нохой эргээр дүүрэн.
Олон төрлийн жимс жимсгэнэ, тэр бүү хэл перец-ний төрлийн хоол амтлагч ч ургадаг байв. "Надад харин давс л байхгүй хоол амтгүй болоод байсан" гэж Alexander Selkirk сүүлд аврагчиддаа гомдоллосон байна.
Гэхдээ тэрээр энэ арал дээр хөл тавьсан анхны хvн бол бас биш юм. Түүнээс өмнө испанууд ирж хэдэн ямаа, муур авчирч нутагшлуулсан бөгөөд мэдээж завинд "туулайчилж" явсан хархнууд бас энэ арал дээр олширсон байна.
Alexander Selkirk шөнө түүний хөлийг мэрэх дуртай хархнуудыг хол байлгах гэж муур гэршүүлж авав.
Ямаа элдэж барих түүний дуртай спортын нэг болсон гэнэ. Тэрээр нийтдээ 4 жил хагасын хугацаанд 500 гаруй ямаа идэж, арьсыг нь нэг төрлийн хувцас болгож хэрэглэж байв.
Selkirk 3 жил гаруй түүнийг олсон далайн дээрэмчидтэй далайгаар аялаж, дээрэмдэж яваад 1711 онд Англируу буцсан байна. Тэрээр pub-д сууж хоол унд авч өгсөн хүнд өөрийн түүхээ ярьж өгсөөр олны танил болов. Зоxиолч Defoe-тoи ч Pub-д танилцаж түүнд амьдралаа ярьж өгсөнөөр та бидний мэдэх  Робинзон Крузо бичигдсэн юм.
"Би энэ хүний нийгмийг үзэн ядаж байна.  Надад одоо 800 Pound  байгаа ч, нэг  ч pound-гvй байсан тэр арал дээрээ би илүү аз жаргалтай байсан" гэж Selkirk хэлдэг байж.
Tэрээр архи дарс ууж, зодоон цохион хийж, 2 эхнэрийн хооронд гүйж яваад  удалгүй буцаад далайд гарч.  Гэхдээ энэ удаа далайн дээрэмчин биш, Английн усан цэргийн ахмад болж явсан тэрээр 45 настайдаа 1721 оны 12 сарын 12-д Африкийн ойролцоо  Yellow Fever ( уучлаарай монголоор энэ вирусний өвчинг юу гэдэг юм мэдэхгүй байна. шар халуун гэх юмуу?)  тусаад нас барсан юм. 
Түүний арал дээр байхдаа хөтөлж байсан өдрийн тэмдэглэл нас барсных нь дараа ерөөсөө олдоогүй өдийг хүржээ.
 

Labels:

 
  Миний шvтдэг зураач- Salvador Dali
Salvador Dali бол миний хамгийн дуртай зураачдын нэг бөгөөд 20 зууны дэлхийн surrealist-н гол төлөөлөгчдийн нэг юм.
Dali бол зөвхөн зураач төдийгүй графикч, зохиолч, уран барималч, найруулагч, жижигчин хүн. Гэхдээ би түүнийг зураач гэдэг утгаар нь илvv биширч явдаг. Dali- н зургуудыг хэдэн цаг ширтээд суусан ч удах тусам, нэг зурагнаас огт анзаарч хараагүй маш олон зуйлийг шинээр олж харж болно.
За тэгээд нээх урт намтар тvvх бичээд яахав, Зураг нь таалагдвал та нар тэгээд энэ хvний тухай, зураг, уран бvтээлийнх нь тухай илvv ихийг олж мэднэ биз.
Би өөрийнхөө  дуртай Далигийн хэдэн зургийн оруулаа.

Завтай болоод дуртай бол зургуудийг сайн ажиглаж хараарай.
















Labels: ,

 
  Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
Jan. 15, 2009 
Та бидний кинон дээр үздэг, үсэндээ өд зоосон, морьтон Индианчуудын өнөөгийн хувь заяны тухай бичмээр санагдаад..
Индианчууд буюу унаган Америкчуудын дийлэнх хэсэг дэлхийн мөсөн цагийн үед төв Азийн нутгаас ( жишээ нь : Монгол) одоогийнBeringia-р дамжиж Хойд Амеркид ирж суурьшсан гэж үздэг. Колумбус Америк тивийг нээсээн тэр үеээс хойш Индиан үндэстэн мөхөх суурь тавигдсан гэж үзэж болно. Английн колончлолын үеээс эхлэн Индианчуудыг Христийн шашинд оруулах болон, хүчээр газар нутгаас нь хөөн зайлуулах ажиллагаа, цус урссан дайн нөмөрч эхэлсэн юм. Та нар Kevin Costner н толгосон Dances with Wolves мэднэ биз дээ.


Голдуу Индианчуудыг зэрлэг бүдүүлэг, харгис хэрцгий гэсэн ухуулалтын кино их гардаг байснаас, Dances with Wolves үнэн байдлыг харуулсан цөөн хэдэн Hollywood-n буюу Америк киноны нэг. Хэдийгээр Хойд Америкд Индианчууд өөрийн гэсэн тодорхой газар нутагтай, хэл соёлоо хадгалаж үлдэнэ гэсэн 2 талын гэрээ хийгдэж байсан ч цагаан арьстанууд хэлсэн амандаа хүрэхгүй,1924 оноос Индианчуудыг хүчээр Нэгдсэн улсын иргэнд оруулсан байгаа. 20-р зууны эхэн үе гэхэд Индианчууд устан сөнөж байгаа үндэстний нэгэнд орсон.Одоогоор АНУ-д ойролцоогоор 1 сая Индианууд амьдардаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн ихэнх нь 260 Индианы резервацид амьдардаг боловч, тэнд хийгээд байх ажил , сургууль соёл, эрүүл мэнд гэх мэт гол зүйлүүд дутагдаж байгаагаас, ажилгүй, архи тамхинд нэрвэгдсэн индианы дур зураг, бидний киноноос мэдэx Индианчуудаар солигдсон  нь эмгэнэлтэй. Piece Pipe
Бага байхдаа индианчуудын эмгэнэлт энэ хувь заяaг мэдэхгүй, том болохоороо индиан омог дээр очиж, урцанд хонож, үсэндээ өд зүүгээд, морь унаж давхиад, омгийн ахлагчтай нь нөхөрлөлийн тамхи ( peace pipe) татна гэж мөрөөддөг байсан минь хэзээ ч биелэгдэхгүй, хүүхэд настай минь замхран одсон нь харамсалтай.

Labels: ,

 
  James Bond- 007
Нэг их даруухан, сүсэг бишрэлтэй хүн Дарь эхийн тухай бичлэг оруулаад байснаа, британы тагнуулч, хүн алах лицэнзтэй, бас нэлээд явдалтай winking James Bond-н тухай шууд бичээд эхлэхээр жоохон сонин л юм. Гэхдээ Bond-н Fan  бол энэ киноны бүх машиныг нь маркаар нь, хүүхнүүдийг нь нэрээр нь, болсон газар, хэрэглэсэн HIFI мэдэх байх.  Тэр бүр кинонд гараад байдаггүй, жоохон сонирхолтой ( миний хувьд л лав ) юм олж мэдсэнээ хуваалцья гэж бодлоо.

James Bond-007 g 1952 онд зохиолч Ian Fleming бичсэн бөгөөд 1960 оноос хойш зохиолуудаар нь кино хийгдэж эхэлжээ.
Ian Fleming бол өөрөө дэлхийн 2-р дайны үед британы тагнуулын албанд ажиллаж байсан байна.
Тэрээр Bond-н дүрийг тухайн үед мөн тагнуулаар ажиллаж байсан усан цэргийн оффицер (1ф-тэй билүү, 2ф-тэй бичдэг билүү? winking) Patrick Dalzel-Job-с санаа авч бичсэн бөгөөд харин James Bond гэдэг нэр бол зүгээр нэг шувуу судлаачийн нэр юм байна. Ian Fleming--г нас барсаны дараа буюу 1964 оноос эхлэн өөр кино зохиолчид Бондын адал явдалыг үргэлжүүлж байгаа.
James Bond бол сайн тагнуулч ( за хүн алах зөвшөөрөлтэй мэргэжлийн алуурчин гэхэд буруудахгуй дөө) гэдгийг хүн бүр мэддэг ч түүний гарал үүсэл, аав ээж, хүүхэд ахуй нас, сургууль соёл зэрэг огт кинонд тусгагддaгүй байсныг анх удаа John Pearson 1973 онд зохиолдоо оруулж бичсэн байна.
Түүний зохиосноор Бонд нь 1920 оны 11 сарын 11 нд германы нэг жижиг хотод төрсөн бөгөөд аав нь инжeнер мэргэжилтэй шотланд xүн, ээж нь уулын авирагч швецарь хүн байсан байна. ( Энийг унших хүртлээ би Bond -г Британ гэж боддог байлаа ) Аав ээж 2 нь цанаар гулгаж байгаад осолд орж нас барсан тул  Henry гэх ахтайгаа нэг нагац эгчийндээ амьдардаг байж. 15 настайдаа нэг охинтой явдал ургуулснаас болж сургуулиасаа хөөгдөөд шотланд-д аавынхаа сурч байсан сургуульд ирж сурчээ. Төгссөнийхөө дараа Royal Navy-д ирж германы шумбагч онгоцыг тагнуулдах даалгавараар анх ''ажил амьдралын гарааг''аа эхэлж гэнэ. Шумбагч онгоц гэснээс германы 
Das Boot гээд  кино байдаг. Та нар тэрийг яаж ийгээд олоод үзээрэй.Заавал үзэх киноны нэг дээ. За тэгээд  Bond яaсан гэлээ?  аан тийн.. Тэрнээс хойш  Bond- н  7 жүжигчин тоглосон 22 дахь кино гарчихсан байна ш дээ. 
007 бол миний яах аргагүй дуртай киноны нэг байлаа. Гэсэн чинь саяханаас нэг шар үстэй, шал царай муутай  Daniel Craig гэгч гарч ирээд өөрийгөө "I am Bond, James Bond" гэх юм.  Bond яасан нэг хэсэг монголд моод-д орж байсан шиг үсэндээ пэркэс хийлгэчихсэн юмуу? Түүний тоглосон Casino Royale, Quantum of Solace аль аль нь надад талагдаагүй. Зарим нэг хүмүүс надтай санал нийлэхгүй, Daniel Craig ёстой '' COOL'' байсан ш дээ гэх л байх л даа. Зүгээр нэг кино гэдгийн хувьд бол муугуй байсан, би тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ чинь  Bond ш дээ.
The Transporter гээд бас сайн кино байна. Тэрнээс ялгаа юу байна. Зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд бусад бүх Бондууд хутгасан биш сэгсэрсэн  Martini  уудаг ш дээ. Тэгтэл энэ Бонд ''-Hадад ямар хамаа байна''   гэсэн.Bond & Martini
Та нар  Bond гээд бодохоор хэний дүр хамгийн эхэлж санаанд буудаг вэ? Миний хувьд  Roger Moore энэ дүрийг хамгийн сайн гаргаж чадсан. Инэнх хүмүүс ингэж боддог байх л даа. Тиймээс ч хамгийн их буюу 7 Bond-д тоглосон байх..
1 1962   Dr. No Sean Connery  
2 1963   From Russia With Love Sean Connery  
3 1964   Goldfinger Sean Connery  
4 1965   Thunderball Sean Connery  
5 1967   You Only Live Twice Sean Connery  
6 1969   On Her Majesty’s Secret Service George Lazenby  
7 1971   Diamonds Are Forever Sean Connery  
8 1973   Live and Let Die Roger Moore  
9 1974   The Man with the Golden Gun Roger Moore  
10 1977
  The Spy Who Loved Me
Roger Moore  
11 1979   Moonraker Roger Moore  
12 1981   For Your Eyes Only Roger Moore  
13 1983  Octopussy Roger Moore  
14 1985   A View to a Kill Roger Moore  
15 1987   The Living Daylights Timothy Dalton  
16 1989
  Licence to Kill
Timothy Dalton  
17 1995   GoldenEye Pierce Brosnan  
18 1997 Tomorrow Never Dies Pierce Brosnan  
19 1999
  The World Is Not Enough
Pierce Brosnan  
20 2002 Die Another Day Pierce Brosnan  
21 2006 Casino Royale Daniel Craig  
22 2008 Quantum of Solace Daniel Craig  

Labels: ,

 
  Дарь эхийн тухай

Jan. 14, 2009
Blog-oo юу гэж нэрлэхээ мэдэхгүй бодлогошироод сууж байснаа, дэргэдээ байсан дарь эхийг хараад ингэж нэрлэе гэж бодоод. Нэгэнт блогтоо ийм нэр өгсөнөөс хойш Дарь эх, дарь бурхан гээд монголчууд бид их ярьдаг ч чухам ямар туухтэй, учир утгатай юм бэ гэдгийг мэдэхээр хичээж нэт-с олж уншсан  зүйлээсээ tа нарт хүргэж  байна.


Дарь эх (төвд хэлээр: Дулмаа) нь үгчилж орчуулбал Аврагч эх гэсэн утгатай бөгөөд Бурхан багш хун амьтний шаналж байгааг хараад уйлахад түүний нулимснаас үүссэн гэсэн домог байдаг. Тэр утгаараа Дарь эх бурхан энэрэнгүй сэтгэл, энэрэнгүй зүйлийг төлөөлдөг. Цагаан, улаан, ногоон, цэнхэр, шар Дарь эхээс гадна  нь солонгийн долоон өнгөтэй 21 дарь эх бас байдаг юм.
                                                                                                        
1. Эрхэнд хураагч Дарь-Эх
    * Эрмэш сэтгэлийг номхотгох
    * Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
    * Төөрөг заяаг тэгшитгэх
    * Төрийн жаягийг төвшитгөх
    * Эрхэнд хураагч Дарь-Эхийн
    * Эрдэм чадалд сөхрөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Хэрэ даду баша гүрү сухай

2. Ад омруулагч Дарь-Эх
    * Зургаан сүв, таван цулд
    * Зовлон хурж, өвчин адлах
    * Шаналлын түмэн барцдыг
    * Шидэт тарниар илааршуулагч
    * Ад омруулагч Дарь-Эхийн
    * Агуу хүчинд бишрэн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бавам шамбам гүрү сухай

3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь-Эх
    * Төрсөн биенд буян хурж
    * Түмний үйлсэд гачаал багасч
    * Буурал хорвоон бумба бялхаж
    * Буцлах оргилох номдол сарних
    * Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
    * Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарваАюу бунаяа бишдэм гүрү сухай

4. Нас арвитгагч Дарь-Эх

    * Дотор сэтгэл ариусч
    * Дорой үзэл үгүйсч
    * Удаан жаргах мөр цохих
    * Удам сайжрах үйл бүтэх
    * Нас арвитгагч Дарь-Эхэд
    * Н аминчлан байж мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу зана бушдэм гүрү сухай

5. Сэтгэл булаагч Дарь-Эх

    * Арга билгийн алаг мэлмий
    * Аз тавилант үнэнч хайр
    * Агуу сайхны эрхэм чанар
    * Асар тэнгэрийн алтан заадас
    * Сэтгэл булаагч Дарь-Эх таны
    * Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жигиму агар хаяа хэрэ сухай

6. Буд нар, сарыг согтуулагч Дарь-Эх

    * Есөн гариг эргэн гийх
    * Ер бусаар элбэн таалах
    * Ёрын муу илчинд эгдүүцэх
    * Ертөнцийн одны гүйдэлд суух
    * Буд нар, сарыг согтуулагч
    * Бу мба Дарь-Эхэд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бигана шадум уза даяа сухай

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь-Эх

    * Муу зүгийн лай татах
    * Мул гуу бодлын гай хурах
    * Санаанд оромгүй зан гаргах
    * Салга заяаны бузар үүрлэх
    * Хорлол зүхлийг далдлан дарагч
    * Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бияа аври мияа пад сухай

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь-Эх
    * Нө хрийн итгэлийг уланд гишгэх
    * Нарийн нууцыг уудлан шинших
    * Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
    * Найман зүгтэй гасланг таригч
    * Шимнус дайсныг даран сөнөөгч
    * Шагжмун Дарь-Эхэд даатган мөргөе
Ум дари ду дари дүри жигимала омуга маряа пад сухай

9. Аюулаас аврагч Дарь-Эх

    * Гал усны аюулт гаслан
    * Ган зудны амаргүй зовлон
    * Өр зүрх шархлаан тамлах
    * Өвчин эмгэг зайлуулж өгөх
    * Аюулаас аврагч Дарь-Эх таны
    * Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари ду дари дүри жигимала Нодва сарва рагча сухай

10. Чөтгөр эрхэнд оруулан хураагч Дарь-Эх

    * Муу зүги йн аливаа тотгор
    * Мунхаг зангийн албин гачаал
    * Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
    * Хүсэл хяслын нягуурт баярлагч
    * Чөтгөр эрхэнд оруулан хураагч
    * Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Мара бара мадама хум пад сухай

11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч Дарь-Эх
    * Өдөр бүр амны хишиг дэлгэрч
    * Өглөгийн цагаан буян хураах
    * Үлэмж тансаг орчлонг амраах
    * Үйлийн сайн үйлс үерлүүлэх
    * Үгээгүй хоосныг үтэр арилгагч
    * Үнээн биш рэлт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Басу дари сухай

12. Өлзий хутгийг бадруулагч Дарь-Эх
    * Дээд тэнгэрт залрагч
    * Хүмүүн заяаг тэгшлэх
    * Дээвэр цагаан гэрийн
    * Хүйс голомтыг асаалцах
    * Өлзийн хутгийг бадруулагч
    * Өр зөөлөн Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Ум доном дүди сухай

13. Сахин хамгаалагч Дарь-Эх
    * Туурга тусгаар орны
    * Туг сүлдийг бадрааж
    * Аюул гасланг зайлуулан
    * Аливаа сайныг дээдлэгч
    * Сахин хамгаалагч Дарь-Эхийн
    * Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари ду дари дүри Адина багчим гүрү сухай

14. Тотгор дарагч Дарь-Эх

    * Сав шим ертөнцийн
    * Саад буртгийг арилгах
    * Сайн үйлст торох лайг
    * Самбай болтол сэмлэх
    * Тотгор дарагч Дарь-Эхийн
    * Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари ду дари дүри базар Маха бахаеэ босом гүрү сухай

15. Хилэнц омруулагч Дарь-Эх

    * Алтан амь таслах
    * Адгуус мэт хурьцах
    * Худал хэлж хуурах
    * Хулгай хийж шулах
    * Хилэнц омруулагч Дарь-Эхийн
    * Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бодом бараша жанаеэ сухай

16. Билэг хийгээд тарни арвитгагч Дарь-Эх

    * Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
    * Замбуулин хорвоон гасланг хөөх
    * Зургаадай таягаа тулан зүтгэх
    * Зуун живаагаар маань шивших
    * Билэг хийгээд тарни арвитгагч
    * Билгүүн номт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри дарма Баранза барби ба ри шадаеэ сухай

17. Dайсан хийгээд хулгай дарагч Дарь-Эх

    * Үзэл зөрж зэвсэг барих
    * Үтэр түргэн олзод шунах
    * Илүү харж нуувар авах
    * Итгэл алдаж нууц дэлгэх
    * Дайсан хийгээд хулгай дарагч
    * Дарь-Эх таны увидаст мөргөе
Ум дари ду дари дүри Сарва зоро домдани сухай

18. Лус савдгийн хорыг арилгагч Дарь-Эх

    * Уул усаа үл баясгах
    * Ураг төрлөө үл хайрлах
    * Ургаа бүхнээ үтэр устгах
    * Улигт муу зуршлаар сажих
    * Лус савдгийн хорыг арилгагч
    * Лусын дагина Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Нага шимдом гүрү сухай

19. Муу зүүд, хэрүүлийг арилгагч Дарь-Эх
    * Үг сө ргөлдөн нүд босох
    * Үйлэнд хардан муу санах
    * Сэтгэл ёрлож нойр хулжих
    * Сэв суулгаж зүрх цанхаах
    * Муу зүүд, хэрүүлийг арилгагч
    * Мутар ариун Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Дүдсо бани мозани сухай

20. Хижиг өвчний хорыг дарагч Дарь-Эх
    * Халуун шат аж дотор хорсох
    * Хамаг биенд өвчин хурах
    * Бузар бүхнээ гулгин гаргах
    * Булуу шархирч шаналж зовох
    * Хижиг өвчний хорыг дарагч
    * Хэл цагаан Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жахи Зура барша манаеэ сухай

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь-Эх
    * Хотол олон сэтгэл тэнэгэр
    * Хорлол барчид амар тайван
    * Дэлхийн энгээр дээвэр бүтэн
    * Дээд тэнгэрээр мичид алтан
    * Аливаа үйлс бүхнийг бүтээгч
    * Ариун дагшин Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри садана сухай

Labels: ,

 

Mein Foto
Name: Blessing_tara
Standort: Germany
Archive
April 2009 /


Powered by Blogger

Abonnieren
Posts [Atom]